Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11-р сар
1. Бид хэн бэ
"Хэтэвч" нь хувь хүний санхүүг төлөвлөх вэб үйлчилгээ юм. Энэхүү бодлого нь таны мэдээллийг хэрхэн цуглуулж, хадгалж, ашигладгийг тайлбарлана. Холбоо барих: support@hetevch.mn
2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Аккаунтын мэдээлэл: имэйл хаяг, нэр, профайл зураг. Facebook-ээр нэвтэрвэл Facebook-ийн нэр, зураг, имэйл.
- Таны оруулсан мэдээлэл: орлого, зарлага, ангилал, төсөв, хуримтлалын зорилго.
- Төхөөрөмжийн мэдээлэл: төхөөрөмжийн төрөл (жишээ нь "iPhone · Safari"), сүүлд хэзээ нэвтэрсэн. Энэ нь аккаунтын төхөөрөмжийн хязгаарыг хэрэгжүүлэхэд хэрэглэгдэнэ.
- Төлбөрийн мэдээлэл: төлбөрийн дүн, огноо, төлөв. Таны картын болон банкны дансны мэдээллийг бид хэзээ ч хүлээн авахгүй. Төлбөрийг QPay болон таны банк шууд гүйцэтгэнэ.
3. Мэдээллийг юунд ашигладаг вэ
- Үйлчилгээг ажиллуулах, таны мэдээллийг төхөөрөмж хооронд харуулах
- Төлбөр баталгаажуулж, эрхийг идэвхжүүлэх
- Нэвтрэх код, нууц үг сэргээх зэрэг шаардлагатай имэйл илгээх
Бид таны санхүүгийн мэдээллийг зарахгүй, сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Сайт дээрх зар нь таны хувийн мэдээлэлд суурилдаггүй.
4. Хадгалалт ба аюулгүй байдал
- Мэдээлэл Supabase үйлчилгээний сервер дээр хадгалагдана.
- Сайттай хийх бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ.
- Нууц үг тайлагдахгүй хэлбэрээр (hash) хадгалагддаг тул хэн ч харах боломжгүй.
- Хэрэглэгч бүр зөвхөн өөрийн мэдээлэлд хандах эрхтэй.
- Үйлчилгээний техникийн ажилтан засвар, алдаа засах шаардлагатай үед л мэдээлэлд хандана.
5. Таны эрх
- Өөрийн мэдээллийг хэдийд ч харах, засах, устгах
- Аккаунтаа бүрэн устгуулах хүсэлт гаргах. Энэ тохиолдолд бүх мэдээлэл тань бүрмөсөн устгагдана.
- Аль төхөөрөмж нэвтэрсэн байгааг харж, гаргах
Хүсэлтээ support@hetevch.mn хаягаар илгээнэ үү.
6. Күүки ба төхөөрөмжийн санах ой
Нэвтэрсэн төлөвөө хадгалах, төхөөрөмжөө танихын тулд браузерын санах ойг ашиглана. Хянах, сурталчилгааны күүки ашиглахгүй.
7. Өөрчлөлт
Энэхүү бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд нийтэлж, чухал өөрчлөлтийг имэйлээр мэдэгдэнэ.